ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.10/ Наран ургах, шингэх 08:31-16:59

Зурхай

2021.12.10, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.10, Баасан гараг

Наран ургах шингэх: 08.31-16.59

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.