Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй

Улс төр

Засгийн газрын хуралдаанаар зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. 
Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хоригложээ.