Европын орнуудад хийн үнэ огцом өсчээ

Үйл явдал

Европын улс орнуудад байгалийн хийн үнэ ханш сүүлийн үед огцом нэмэгдсээр байна. Үнийн хөөрөгдөл Европын орнуудын санааг зовиноож, асуудлыг Олон улсын Эрчим хүчний агентлагаар хэлэлцэж байна. 

Сүүлийн нэг жилийн хугацаанд байгалийн хийн үнэ өссөөр, мянган куб/м хийн үнэ бараг хоёр дахин нэмэгджээ.

Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаагаар хэдийгээр Оросын тал Европын улс орнууд руу нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ гэрээний дагуу нийлүүлсээр байгаа ч цаашид удаан хугацааны гэрээ хэлцэл хийн, хийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нь чухал гэжээ.

Европын улс орнууд эрчим хүч, байгалийн хийн нөөцөө ирэх өвлийн улиралд зориулан бэлтгэж, хангамжаа сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүний тулд ирэх өвлөөс өмнө хийн нөөцөө бүрдүүлж, хангамжаа тасалдуулахгүйн тулд шаардлагатай арга алхмаа авахыг зөвлөжээ.