Америкийн цэргийнхэн онгоц, техник хэрэгслээ арга буюу устгахад хүрсэн байна

Үйл явдал

АНУ, Афганистанаас цэрэг дайчдаа гаргах үйл явцаа тогтсон хугацаанд явуулж дуусахтай зэрэгцээд Кабул хотын олон улсын нисэх буудал Талибаны зэвсэгт бүлэглэлийн хяналтанд шилжсэн юм.

Тэгвэл богино хугацаанд нүүлгэн шилжүүлэлт хийсэн Америкийн цэргийнхэн энэ улсыг орхин гарахдаа байлдааны зориулалттай онгоц, техник хэрэгслээ арга буюу устгахад хүрсэн байна. 

Хамид Карзайн нэрэмжит Кабулын олон улсын нисэх буудалд Америкийн агаарын хүчний ашиглаж байсан цэргийн болон иргэний зориулалттай нисдэг тэрэгнүүд, бусад техник хэрэгсэл үлдсэн юм.

Гэвч эдгээр техникийг талибанчуудын гарт үлдээхгүйн тулд Америкийн цэргийн хүчин энэ улсыг орхин гарахдаа тэдгээр техникийг арга буюу ажиллагаагүй болгон орхисон байна.

Кабулын нисэх буудлаас ирүүлж байгаа дүрс бичлэгэн дээр Талибаны зэвсэгт дайчид нисэх буудлын зурвас талбай, онгоц нисдэг тэрэгний зогсоол дээгүүр явж байгаа дүрс буужээ. Гэсэн ч ард нь харагдаж байгаа ихэнх цэргийн болон иргэний зориулалттай онгоц, нисдэг тэрэгний цонх нь хагарсан, эвдэрч сүйдсэн байгаа нь тодхон харагдаж байгаа юм.

Тэгвэл энэ нь ямар нэгэн тулааны дараах дүр зураг биш харин Америкчууд нисэх буудлыг орхин гарахдаа үлдээсэн техник юм байна.