ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.25/ Наран ургах, шингэх 05:20-20:37

Зурхай

2021.07.25, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.07.25, Ням гараг

Наран ургах шингэх: 05.20-20.37

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ., амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.