Халуун сэдэв

Шахмал түлш хэрэглэсэн зарим айл өрхүүдээс угаартан хордож харамсалтайгаар амиа алдсан иргэний тоо зургаад хүрсэн.  Энэ асуудлыг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж 11 сарын 1 гэхэд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах болсон.  Хотын дарга С.Амарсайхан утааг арилгах ажлыг иргэдээ эрсдүүлэхгүйгээр хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.  

Сайжруулсан түлшинд иргэд хордсоны улмаас үйлдвэрлэлийг зогсоож түүхий нүүрс түлэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэх асуудлыг цахим орчинд бичих болсон. Харин энэ нь утаанаас салах шийдэл бишээс гадна төслийн зуух тараасан шиг үр дүнгүй ажил болно гэдгийг хотын дарга хэлж байна. Тиймээс цаашид сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэн хэвшүүлэх, иргэд хордон эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа асуудлыг зогсоох үүднээс угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулахаар боллоо. энэ асуудлыг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж  ирэх 11-р сарын нэгний өдөр гэхэд гэр хорооллын өрхүүдэд бүрэн суурилуулах шийдвэр гаргалаа

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд байгаа 200 гаруй мянган айл өрхүүдэд нарийвчлан судалгаа хийж шахмал  түлш хэрэглэж байгаа айлын тоог шинэчлэн тогтооно гэлээ. Үүний дараа мэргэжлийн байгууллага ямар төхөөрөмж илүү тохиромжтойг судлан хэчнээн айлд хэдэн төгрөгийн угаарын хий мэдрэгч суурилуулах шаардлагатайг гаргах юм. Хамгийн гол нь  стандартын шаардлага хангасан үнэ өртөг боломжийн төхөөрөмжийг сонгоно гэдгийг онцоллоо

Гэр хорооллын иргэдэд үнэ төлбөргүй тараах угаарын хий мэдрэгч төхөөрөмжид шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргахаар болжээ. Мөн хэн нэг эрх мэдэлт ний ямар нэг шахааны төхөөрөмж тараах биш шууд үйлдвэртэй нь харьцаж хамгийн боломжит үнээр авах ажлыг хяналттай хийнэ гэдгийг хотын дарга онцоллоо. төхөөрөмж суурилуулах ажлыг төрийн болоод мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор богино хугацаанд ажиллан суурилуулна гэлээ.

 

ФЭЙСБҮҮК ШУУД