Намууд

Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгууль сонгогчдын ирцийн босго байхгүй. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна.  

2020 оны ээлжит сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр хэн хэн сонгогдов?

1. БГД-ийн 1-р тойрогт МАН –аас нэр дэвшсэн Д. Ихбаяр, Ө. Сумъяабаатар

2. БГД-ийн 2-р тойрогт МАН –аас нэр дэвшсэн Ж. Батбаясгалан, Г. Гангамөрөн

3. БГД-ийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч. Мэндбаяр, АН-аас нэр дэвшсэн  Д. Энхтуяа

4. БЗД-ийн 4-р тойрогт АН-аас нэр дэвшсэн  М. Тулгат, Т.Батцогт

5. БЗД-ийн 5-р тойрогт ХҮН-аас нэр дэвшсэн П. Наранбаатар, Д. Гантулга

6. БЗД-ийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ү. Оюунзул, Д. Энхбаяр

7. БЗД-ийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Баярмөнх, АН-аас нэр дэвшсэн П. Пүрэвдаваа

8. БЗД-ийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б. Сүхбаатар, Б, Пүрэвдагва,

9. СХД-ийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ц. Төрхүү, Р. Дагва

10. СХД-ийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн  Б. Сэргэлэнбаатар, Ц. Баттөр

11. СХД-ийн 11-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ж. Сандагсүрэн, Н. Баярчимэг

12. СХД-ийн 12-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Г. Төгөлдөр, М. Говьсайхан

13. СХД-ийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н. Алтаншагай, Б. Мөнхцэцэн

14. СБД-ийн 14-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн М. Халиунбат, АН-аас нэр дэвшсэн Д. Бадарсан

15. СБД-ийн 15-р тойрогт АН-аас нэр дэвшсэн Х. Болормаа, Б. Эрдэнэсүх

16. ЧД-ийн 16-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н. Батсүмбэрэл, Б. Мөнхбат

17. ЧД-ийн 17-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн  З. Төмөртөөмөө, Л. Ариунтуяа

18. ХУД-ийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ж. Алдаржавхлан, Б. Мягмар

19. ХУД-ийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б. Өнөбат, АН-аас нэр дэвшсэн

 Л. Отгонбаатар 

20. ХУД-ийн 20-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б. Одсүрэн, ХҮН-аас нэр дэвшсэн 

 П. Ганзориг 

21. Багануур дүүргийн 21-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн С. Даваасүрэн, Т. Отгонболд

22. Багахангай дүүргийн 22-р тойрогт  МАН-аас нэр дэвшсэн С. Эрдэнэбаяр

23. Налайх дүүргийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч. Раднаабазар, Б. Нэргүй нарын 45 нэр дэвшигчид НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод байна. Нийт суудлын  34 нь МАН, найм нь АН-ынх бол гурван  суудал ХҮН-ынх байна. 

Дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын намуудын нэгдсэн дүнг хүргэе.


Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна.

Нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого явуулах хуультай. Энэ дагуу Багануур дүүрэгт 11 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт хяналтын тооллого хийж байгаа бол Багахангай дүүрэгт хоёр хэсэгт санал хураалт явуулснаас нэг хэсэгт, Баянгол дүүрэгт 77 хэсэгт санал хураалт явуулснаас 39 хэсэгт, Баянзүрх дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 51 хэсэгт, Налайх дүүрэгт 13 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт, Сонгинохайрхан дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 52 хэсэгт, Сүхбаатар дүүрэгт 42 хэсэгт санал хураалт явуулснаас 21 хэсэгт, Хан-Уул дүүрэгт 60 хэсэгт санал хураалт явуулснаас 30 хэсэгт хяналтын тооллого, Чингэлтэй дүүрэгт 44 хэсэгт санал хураалт явуулснаас 22 хэсэгт хяналтын тооллогыг тус тус явууллаа.  

НАМЫН НЭРС Авсан мандатын тоо
1 Монгол Ардын Нам 201
2 Ардчилсан Нам 75
3 Хөдөлмөрийн Үндэсний Нам 10
4 Монгол Ардын Хувьсгалт Нам 1
5 Шударга Иргэдийн Нэгдсэн Нам 0
6 Монголын Ногоон Нам 1
7 Бие даан нэр дэвшигч 2
  НИЙТ 290