Намууд

Ардчилсан намын удирдлагууд Улсын их хурлын сонгуулийг бизнес болгон хувиргасан гэж энэ намын гишүүн байсан Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Нэр дэвшигчдээс 100 сая төгрөг хурааж 10 гаруй тэрбум төгрөг босгосон. Энэ мөнгөний зарцуулалт болон гүйлгээнд хяналт тавихад 5-6 тэрбумын зөрчил гарсан гэдгийг тэрээр онцоллоо. Их хэмжээний мөнгийг хэн авсан, хаашаа орсныг сайтар шалгах ёстойг гэдгийг Мөнх-Эрдэнэ мэдээллээ.

УИХ-ын ээлжит сонгуулиар нэр дэвшигчдээсээ 100-300 саяын дэнчин авч өрсөлдүүлнэ гэсэн Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн шийдвэр олны шүүмжлэлийг дагуулсан. Тус намын үндэсний бодлогын хорооны гишүүд ч үүнийг эсэргүүцэж удаа дараа мэдэгдэл хийж байсан. Тэгвэл гишүүдээсээ дэнчин хэлбэрээр авсан нийт мөнгө 10 гаруй тэрбум төгрөг болсон ч түүнийгээ ямар байдлаар зарцуулсан нь тодорхой бус, хувьдаа завшсан байх магадлалтай тул хуулийн байгууллагад шалгуулахыг шаардлаа.

Д. МӨНХ-ЭРДЭНЭ: АН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ НАМ БАЙЖ ЖИЖИГ НАМУУДТАЙ ЭВСЭН СОНГУУЛЬД ОРЖ БОЛОХГҮЙ

Өөрөөр бол Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ эрүүгийн хуулиар шалгуулах хэмжээнд залилан хийсэн гэж тэрээр хэллээ. Уг асуудлыг хуулийн байгууллагад өгөх боломжтой ч намаа шүүхэд өгмөөргүй байгаа тул өөрөө шалгуулж ил тодоор зарцуулалтаа тайлагнах хэрэгтэй гэсэн юм. Үүнээс гадна энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, МАХН, шинэ намууд эвсэн оролцохоо мэдэгдсэн. Энэ нь үндэсний хэмжээний том намын хувьд байж боломжгүй зүйл гэж тэрээр хэллээ.
Орон нутгийн сонгуульд Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн хүргэн Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа. Тэгвэл дээрх хүмүүс намаа хагалж бутаргах орон ажлыг хийсэн хэмээн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ.