Намууд

УИХ-ын хоёр удаагийн ээлжит сонгуульд дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан нам шинэчлэл хийхээр болж тус намын дарга үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдсэн. 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам дахин ялагдал хүлээсэн нь намын даргын зохион байгуулалт, нам доторх хагарал эрс нэмэгдсэнтэй холбоотойг намын гишүүд хэлж байгаа.

Улмаар намын үндсэн дүрэмд заагдсаны дагуу 7-р сарын 2-ны өдөр намын даргын тушаал гаргаж их хурлаа товлон зарласан байна. Их хурлаа 8-р сарын 23-ны өдөр хийж шинэ даргаа батламжлахаар болжээ.

Ардчилсан намын дотоод дүрмийн дагуу намын даргын сунгааг зарлаж бүртгэлийг албан ёсоор эхлүүлжээ. Улмаар 8-р сарын 16-нд намд бүртгэлтэй 200 мянга гаруй гишүүдээс санал хураалт явуулан шинэ даргаа сонгохоор болсон байна. Намын даргын сонгуульд ямар нэг дэнчин барьцаа авахгүй гэдгийг мэдэгдэж сурталчилгаа явуулах зардлыг хувь тэнцүүлсэн зарчмаар гаргана гэлээ.

Ардчилсан нам удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн ч өөрийн гэсэн дүрэмтэй нам гэдгийг намын дарга С.Эрдэнэ онцоллоо. Тиймээс даргын суудлаа өгөхгүй гэж байгаа мэт ойлголт олон нийтэд төрүүлж байгаа асуудал гарч байгаа тул тийм зүйл байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье гэсэн юм.

Үүнээс гадна нам бус, тус намд хамааралгүй хүмүүс улстөрийн зорилгоор хагарал үүсгэх аливаа үйлдлийг таслан зогсоож ажиллана гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ