КОНАШЕНКОВ: Бид Украины цэрэг армийн гол хүчийг устгасан

Үйл явдал

Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийж, Украины Мариуполь хотын дор явуулсан цэргийн ажиллагааны үеэр энгийн номхон иргэд, мөн сургуулийн барилга өртсөн гэжээ.

Оросын Батлан хамгаалах яамны албаны төлөөлөгч Игорь Конашенков Украины цэргийн дэд бүтцэд учирсан хор хохиролын талаар ээлжит мэдээлэл хийхдээ энэ талаар дурьджээ. 

Оросын тал Украины газар нутагт “цэргийн тусгай ажиллагаа” явуулж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар Украины цэргийн зориулалттай 975 объект, тэр дундаа 14 цэргийн нисэх буудал, Украины агаарын цэргийн хүчний удирдлагын 23 пунктыг устгаж, С-300, Бук-М-1 болон Оса загварын ПЭХамгаалах 31 пуужингийн болон зенитны комплекс, радиолокацийн 48 станц, байршлыг устгажээ. Түүнчлэн Украины байлдааны 8 онгоц, 7 нисдэг тэрэг, 11 жолоочгүй нисэх төхөөрөмж, мөн тактикийн “Точка-У” нэртэй хоёр пуужин устгасан байна. Мөн газраар явуулж байгаа  ажиллагааны явцад Украины 223 танк, бусад хуягт машин техник, 28 онгоц, 39 пуужингийн систем, 83 артиллерийн болон миномётын зэвсэг, байлдааны зориулалттай 143 нэгж цэргийн тусгай авто-техникийг устгаж, Оросын тэнгисийн цэргийн хүчнийхэн Украины тэнгисийн хүчний цэргийн 8 хөлгийг устгасан гэжээ. Ингэхдээ Оросын талаас хэдий хэмжээний зэр зэвсэг, цэргийн техник устгагдсан талаар мэдээлэл хийгээгүй байна.