Байден: ОХУ нь Украин руу халдан довтлоогүй ч аюул заналхийлэл байсаар байна

Улс төр

Орос-Украины хямрал, зөрчилдөөн олон улсын анхаарал татсан сэдэв болоод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Оросын талыг 2-р сарын 16-нд Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолж болзошгүй талаар мэдээлж байсан ч түүний энэ таамаглал, мэдэгдэл үнэн байдалд нийцээгүй нь цаг хугацаагаар батлагдлаа.

Жо Байден Оросын талыг хэзээ мөдгүй Украины газар нутаг руу халдан довтолж болзошгүй талаар мэдэгдэж, тэр байтугай тодорхой цаг хугацаа нэрлэсэн ч сүүлд энэ мэдэгдлээсээ буцаж Украинд өнөөдөр ч аюул заналхийлэл байсаар байгааг дахин тэмдэглэн хэлжээ. 

Жо Байден ийнхүү болгоомжгүй мэдэгдэл хийх хооронд Оросын цэргийнхэн нэгдсэн сургуулилтын зарим хэсгээ өндөрлөн, цэргийн хүчин нь байнгын байрлал руугаа эхнээсээ буцаж байна. АНУ-ын төрийн тэргүүн телевизээр хийсэн мэдэгдэлдээ Оросын тал лхагва гарагт шилжих шөнө Украины нутаг дэвсгэр лүү халдан довтоолж болзошгүй талаар хэлсэн юм. Жо Байден ийнхүү мэдэгдэхдээ: -Нөхцөл байдал хоёр замаар өрнөж болзошгүй. Орос, Америкийн талууд Дэлхийн 2-р дайнаас улбаатай түүхэн харилцааг ухамсарлаж, хямралыг дайн тулааны хэмжээнд аваачилгүйгээр тогтоон барих бодлого баримталж болзошгүй ч мөн нөгөө талаар Оросын тал Украины газар нутаг руу халдан довтолж болзошгүйг мөн анхаарлаасаа гадуур орхигдуулж болзошгүй гэсэн юм. Тэгвэл Байдены энэ мэдэгдлийн дараагаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 2-р сарын 16-ны өдрийг Эв Нэгдлийн өдөр болгон зарлаж, иргэдээ Оросын талын түрэмгийллийн эсрэг нэгдэн босоход уриалжээ.