Их Хорийн бүлгийн Сангийн сайд нарын уулзалт Жакарта хотноо ажлаа эхэллээ

Улс төр

Их Хорийн бүлгийн улс орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар Индонезийн нийслэл Жакарта хотноо уулзаж байна. 

Жакарта хотноо энэ сарын 17,18-ны өдрүүдэд Их Хорийн бүлгийн сангийн сайд нарын уулзалт болж байгаа юм. 

Их Хорийн бүлэгт багтдаг улс орнуудын сангийн сайд нар, мөн Төв банкны тэргүүлэгчдийн дээд уулзалт ажил хэрэгч уур амьсгалд эхэлжээ. Индонези улс энэ жил Их Хорийн бүлгийг тэргүүлж байгаа учраас уулзалтыг Жакарта хотноо хүлээн авч зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Их Хорийн бүлэг цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг даван туулж, эдийн засгаа сэргээхэд хувь нэмрээ оруулах үүднээс инфляци болон санхүү эдийн засгийн бодлогыг хэвийн болгох, дижитал платформд шилжүүлэх үйл явцын талаар хэлэлцэж байна.