Барселонд Европын хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнийг баривчилжээ

Үйл явдал

Испанийн Барселон хотод Европт эрэн сурвалжлагдаж байсан зартай гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилжээ. 

Испанийн хууль сахиулагчид Словенийн иргэн, Европын зартай гэмт хэрэгтнийг Интерполын ордерын дагуу баривчилсан байна. 

Одоогоор Испанийн хууль сахиулагчид улсынхаа нутаг дэвсгэрээс илрүүлэн баривчилсан гэмт хэрэгтний нэрийг ил зарлахгүй, мөн ажиллагаа хэрхэн явагдаж, гэмт хэрэгтнийг хэрхэн саатуулсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Ямартаа Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Барселоны тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллоос баривчилсан байна. Эль Мундо сонины мэдээлснээр энэ этгээдийг Иранаас Словенид 300 кг хар тамхи зөөвөрлөсөн хэргээр эрэн сурвалжилж байжээ.