Архив...

Намууд

Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулиар УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татдаг байх заалт туссан. Тэгвэл уг хуулийн төсөлд шинэ эвсэл саналаа хүргүүлж байгаагаа хэллээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Уг хуулиар орон нутагт улстөржилтийг байхгүй болгох, ИТХ хариуцлага алдсан тохиолдолд тараах, төлөөлөгчийг огцруулах заалтууд туссан. Гэвч уг хуулийн төсөлд үндсэн хуультай харшлах заалт байгааг тус эвслийн зүгээс мэдэгдлээ.

Шинэ намын зөвлөл өнөөдөр хурлаа хийж Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг хуулийн байгууллагад өгөхөөр шийдвэрлэжээ. Учир нь өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ танилцуулсан. Тус дүгнэлт нь Эрдэнэт үйлдвэрт тогтоосон засгийн газрын онцгой дэглэмийг хүчингүй болгох нөхцлийг бүрдүүлэхээр байсан юм. Улмаар засгийн газрын зарим сайд нар шүүмжилж УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг аваагүй. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудын талд илтэд ажилласан гэж Шинэ эвсэл үзэж байгаагаа хэллээ.