Намууд

АН-аас нэр дэвшихээр горилогчид 100 сая төгрөг өгч байгаа. Энэ бол сонгуулийн тухай хуульд заасны дагуу татвар гэдгийг тус намын ЕНБД Ц.Баатархүү хэллээ. Мөн УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 718 сая төгрөг гэж Аудитын газраас тогтоожээ.

АН-аас нэр дэвшихээр горилогчид намдаа 100 сая төгрөгийн дэнчин өгнө гэж намын дарга С.Эрдэнэ хэлж байсан. Үүний дараагаас дахин 300 сая төгрөг нэхэж байна гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг АН-ын ЕНБД Ц.Баатархүү үгүйсгэлээ. Тэрээр энэ 100 сая төгрөг бол хуулийн дагуу өгөх ёстой татвар болохоос дэнчингийн мөнгө биш гэлээ.

НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ 718 САЯ ТӨГРӨГ БАЙНА

 

Аудитын газраас нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон байна. Үүнд БЗД 718 сая, СБД-т 563 сая, ЧД 586 сая, БГД 775 сая, СХД 597 сая, ХУД 664 сая байхаар тусгажээ. Иймд АН-ын зүгээс бусад нам, эвслүүдийг сонгуулийн дансаа шилэн болохыг шаардлаа.

УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилогчид 100 сая төгрөгөө хэрхэн бүрдүүлж, хаанаас олсон гэдэг мэдээллийг нэр дэвшигчдийн нэрс ил болсны дараа буюу 5 сарын 16-наас хойш нийтэд зарлана гэлээ.