Намууд

Ирэх 6-р сарын 24-нд Улсын их хурлын ээлжит сонгууль болох гэж байна. Намууд хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж Үндэсний аудитын газарт шалгуулах үүрэгтэй. Өнөөдрөөс улстөрийн намууд өөрсдийн бодлого чиглэлээ ярилцаж, хяналтын байгууллагад хүргүүлж эхэлсэн байна. Эрх баригч Монгол ардын намын бага хурал цахимаар явагдлаа. Нийслэл орон нутаг гээд 30 гаруй цэгээс бага хурлын гишүүд онлайнаар холбогджээ. Энэ удаад Монгол ардын нам эдийн засгаа сэргээх бодлогыг үргэлжлүүлж, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулахаар болсон байна.

Сонгуульд оролцох улс төрийн намууд эхнээсээ мөрийн хөтөлбөрөө гарган, хэлэлцүүлж эхэлжээ. Тухайлбал, МАН-ынхан өнөөдөр хагас онлайн хэлбэрээр хуралдаж, мөрийн хөтөлбөрөө ярилцаж байна. МАН ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Мөн орон сууцны эрэлт их байгаа ч зорилтот бүлгийнхэн худалдаж авч дийлэхгүй байна. Тиймээс, Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх туршлагыг нэвтрүүлнэ. Үндсэндээ, нийгмийн даатгал төлж байгаа бүх хүн орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлэхээр ажиллана гэлээ.

Үүнээс гадна, эрүүл мэнд, боловсролын салбарт том зорилтуудыг дэвшүүлж байна. Эдийн засгаа тэлэх бодлогоо ч орхихгүй гэлээ. Мөн  Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ. Тухайлбал Энэтхэг рүү нүүрс экспортлох зорилтыг бид мөрийн хөтөлбөртөө тусгаж байна гэсэн юм. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор МАН-ын 5-р бага 30 гаруй цэгээс олнайнаар боллоо.