1,011 хүүхэд цана, чарганаас унаж бэртжээ

Нийгэм

Гэмтлийн эмнэлгээс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 1,578 хүн цана, чарганаас унаж бэртжээ. Үүний 1,011 хүүхэд бол 567 нь том хүн байна. 

Иймд цана, чаргаар гулгахдаа анхаарах зөвлөмж болон бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх

Мөн цана, чаргаар гулгахдаа анхаарал болгоомжтой байх, авто замаас хол гулгах, бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байхыг санууллаа.