Нийт хүн амын 14 хувь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагджээ

Эрүүл мэнд

Засгийн газраас вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг "Шар" түвшинд шилжүүлэх талаар мэдэгдсэн.

Тэгвэл COVID-19-ийн эсрэг дархлаа сэргээх тун буюу гурав дахь тунг өнгөрсөн хоногт 1,700 иргэн хийлгэснээр нийт 445,979 иргэн бүүстэр тундаа хамрагджээ. Энэ нь нийт хүн амын 14 хувь болж байна. 

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,256,084 иргэн буюу хүн амын 69.3 хувь нь хийлгээд байгаа бол 65.8 хувь нь буюу 2,141,350 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.