Архив...

Намууд

2020 оны УИХ-ын сонгуулийг  томсгосон тойрог олон мандаттай байхаар хуулинд тусгасан. Тодруулбал улс бүхэлдээ 26 тойрогт хуваагдан 76 гишүүнийг сонгохоор төлөвлөсөн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад тойргийн тоог нэмэх асуудал ч хөндөгдөж байгааг зарим гишүүд хэллээ. Үүнээс гадна Нийслэлийн зарим дүүргийн мандатыг цөөлж орон нутагт нэмэх асуудлыг ярьж байгаа. Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг цөөлөх асуудлыг дэмжихгүй гэх байр суурьтай байгаагаа хэлж байна.

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль таван сарын дараа зохион байгуулагдана. Сонгуулийн товыг урьдчилсан байдлаар 6-р сарын 24 ний өдөр байхаар тогтсон. Ирэх сарын нэгнээс өмнө УИХ эцэслэн шийдвэрлэж аймаг дүүргүүдийг хэрхэн тойрогт хуваах хичнээн мандат оноохыг шийднэ. Энэ удаагийн сонгууль томсгосон тойрог олон мандат буюу 26 тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуулийн төслийг батласан. Харин  нэг мандаттай буюу нэг л гишүүн сонгох дөрвөн аймаг бий. Тэгвэл  нийслэлийн мандатаас цөөлж тус дөрвөн аймагт мандат нэмэх асуудлыг улс төрийн хүрээнд ярьж байгаа. Харин Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа хэлж байна.

Тойргийн хувиарлалт мандатын тоо ямар байхыг СЕХ боловсруулж байгаа. Харин урьдчилсан байдлаар дараах зураглал гарсныг цахим орчинд нийтлэх болжээ.  Тухайлбал, нийслэлийг зургаан тойрогт хувааж Баянзүрх, Налайх дүүрэгт 5 мандат, Баянгол дүүрэгт 3, Хан-Уул, Багахангай дүүргүүдэд 4 мандат, Чингэлтэй дүүрэгт гурав, Сүхбаатар Багануур дүүргүүдэд 3, Сонгинохайрхан дүүрэгт 5 мандат байхаар төсөөлжээ. Нийслэлийг зургаан тойрогт хувааснаар дөрвөн мандатыг Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь гэсэн аймгуудад нэмэхээр ярьж байгаа. Энэ зохицуулалтад Ардчилсан нам эсрэг байр суурьтай байгаа ч тэгш хувиарлалт чухал гэдгийг зарим гишүүд хэлж байгаа юм.

Х. БОЛОРЧУЛУУН: АН НИЙСЛЭЛД ИХ АЖИЛ ХИЙСЭН ГЭДЭГ Ч УТААГ БУУРУУЛЖ ЧАДААГҮЙ  

2008 оны УИХ-ын сонгууль томсгосон тойрог олон мандаттайгаар явагдаж хөдөө орон нутагт МАН, нийслэл хотод Ардчилсан нам давамгай санал авч байсан удаатай. Ямартай ч дээрх асуудлууд ирэх долоо хоногоос байнгын хороодоор хэлэлцэгдэж эхлэнэ. Улс 26 тойрогт хуваагдахаар тусгагдаад байгаа ч тойргийн тоог нэмэх асуудал ч хөндөгдөж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны сүүлийн байдлаар улсын нийт хүн ам 3 сая 238 мянга гэж тоологджээ. Үүнээс нийслэлд 1 сая 491 мянган хүн буюу нийт хүн амын 46 хувь оршин суудаг бол орон нутагт 54 хувь нь амьдардаг гэсэн үг. Энэ хүрээнд 76 гишүүний 35 нь нийслэлийг төлөөлж 41 нь орон нутгаас сонгогдох учиртай. Харин урьдчилсан байдлаар орон нутагт 52 мандат, Улаанбаатар хотод 24 мандат хувиарлахаар яригдаж байна. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор оруулж ирээгүй байна. Үүнээс гадна энэ удаагийн сонгуулийн хоногт хязгаарлалт хийж урлаг соёл, төлбөрт үйлчилгээ, төрийн бус байгууллагаар дамжуулан далд сурталчилгаа хийхийг хориглох заалтыг тусгаж байгаа юм.