Намууд

Нийслэлийн МАН удирдах ажилтны зөвөлгөөнөө хийлээ. Тус хурлаар намын мөрийн хөтөлбөр боловсон хүчний бодлого дотоод асуудал алдаа оноогоо хэлэлцэж цаашдын үйл ажиллагааныхаа бодлогыг тодорхойллоо

Хурлаар намын мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлого, дотоод асуудал, алдаа, оноогоо хэлэлцэж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөж байна. МАН-ын 28 дугаар Их хурлаас шинэчлэн баталсан намын дүрмийн хүрээнд Намын Анхан Шатны Байгууллагын бүтцийн шинэчлэлийг амжилттай хийж, цахим нам болох зорилтоо биелүүлжээ. Энэ үед тус намын анхан шатны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж байгааг нийслэлийн МАН-ын дарга Сумъяабазар онцолсон. Тэрээр хурлын үеэр хэлсэн үгэндээ, түүхт 100 жилийн ой, 2020 оны шат шатны сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах чиглэлд хийх ажлаа төлөвлөж, хамтын хүчээ нэгтгэн бодлого зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой ажил хэрэгч зөвлөгөөн гэж дүгнэжээ.

Тус намын шинэчилсэн дүрмийн хүрээнд МАН-ын Удирдах Зөвлөлийн гаргасан тогтоолоор батлагдсан намын анхан шатны байгууллага байгуулах журмын дагуу шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдаж байгаа юм байна. Нийслэлийн МАН-ын Удирдах ажилтны ээлжит улсын зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагын дарга, дэд дарга, улс төрийн ажилтнуудын төлөөлөл 750 гаруй гишүүн оролцсон байна.