Засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбох тусгай чиг үүргийн компани байгууллаа.

Уг компанийн 66 хувийг ЭТТ эзэмших юм. Эрдэнэс Тавантолгой компани он гарснаас хойш 70 гаруй хувийн алдагдалтай ажилласан байна. Харин уг алдагдлыг сүүлийн 2 сарын хугацаанд 40 орчим хувиар нөхөн ажиллажээ. Цаашид энэ онд төлөвлөсөн хэмжээндээ хүргэн ажиллахаар зорьж байгаа ч иргэдэд ногдол ашиг тараах асуудал эргэлзээтэй, тараасан ч ашгийн хэмжээ эрс буурна гэдгийг онцоллоо.