Засгийн газар

Улсын хэмжээнд тусгай хамгаалалтын 34 газар бий. Түүний удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл солилцлоо. Үүнд:

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах

-Хөвсгөл нуураа хамгаалах. Тэр дундаа хөрсний бохидлын асуудалыг нэн тэргүүнд шийдвэрлэх

-Нийслэлийн цэвэр усны асуудлыг шийдвэрлэх

-Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх

-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын асуудалд анхаарал хандуулах

-Цэнгэг усны нөөц, гол мөрний 55 хувийг хамгаалалтад авах

-Ховордсон ургамал, ан амьтдыг зориудаар өсгөх, бий болгох

-Уул уурхайн ажлын улмаас сүйтгэгдсэн газар нутгуудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн даруй хийх

-Хог хаягдлын асуудлыг ахисан түвшинд шийдвэрлэх

- Туул голын нөхөн сэргээлтийг хийх, хог хаягдал хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилтууд багтсан.