Засгийн газар

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон сайд нарт захирамж гардуулан өглөө. Ингэснээр шинэ засгийн газрын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна.

Ерөнхий сайдын тухайд дэлхий нийтээр тархсан цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажил нэн тэргүүнийх тул онцгой анхааран ажиллах хэрэгтэйг хэллээ. Мөн засгийн газар эхлүүлсэн бүхий л ажлаа дуусгаж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэн хуулийн хүрээнд ажиллана гэдгийг онцоллоо.