Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яамны сайд гээд нийт 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна.

 

МАН-ын Удирдах зөвлөл төрийн ордонд хуралдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх засгийн газрын сайд нарын асуудлыг хэлэлцэн дэмжлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар улиран томилогдохоор болсон бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдад, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаар болж байна.

Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд болон дээрх дөрвөн гишүүн засгийн газрын гишүүний үүргийг дахвар гүйцэтгэх нь. Харин МУ-ын Шадар сайдад Я.Содбаатар,

Эрчим хүчний сайдад Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний захирал Н.Тавинбэх,

Боловсрол, шинжлэх ухааны сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,

Зам тээврийн хөгжлийн сайдаар дэд сайд Л.Халтар,

ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан,

Соёлын сайдаар түүхч, академич С.Чулуун,

Гадаад харилцааны сайдаар мэргэжлийн дипломатч Н.Энхтайван,

Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,

Барилга, хот байгуулалтын сайдаар дэд сайд Б.Мөнхбаатар,

Батлан хамгаалахын сайдаар тус яамны газрын дарга Г.Сайханбаяр

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ҮСХ ны дарга А.Ариунзаяа,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон нарын нэрсийг танилцуулсныг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ. Одоо МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулснаар сайд нар тангаргаа өргөж шинэ засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлнэ.