Засгийн газар

Монгол Улсын засгийн газар хуралдаж улсын хэмжээнд зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин нэг сараар сунгалаа. 6-р сарын 30-ны өдрийг хүртэл улсын хил нээгдэхгүй, үйлчилгээний байгууллагууд тусгай дүрэм журмаар ажиллах дэглэм хэвээр үргэлжлэх юм. Манай улс коронавирусний өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа учраас эрүүл мэндийн зөвлөмжийг сайтар дагахыг иргэдэд сануулж байна.

Монгол Улсын Засгийн газар 08:00 цагаас эхлэн хуралдаж байна. Хуралдаанаар улс даяар онцгой дэглэм тогтоож бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа.

Мөн эх хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ.
Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.
50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, Налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна...