Засгийн газар

Ковид-19 цар тахлын халдвараар дэлхий нийтэд 5.4 сая хүн өвчилж 346,225 хүн нас бараад байна. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ сарын 21-ний өдөр эрсдэлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийхэд Монгол Улс халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж гарчээ.

Тиймээс улс даяар тогтоосон онцгой дэглэмийн хугцааг дахин нэг сараар сунгах асуудлыг Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж байна. Онцгой комиссын дарга хэлэхдээ, тахлын эрсдэл намжаагүй, эрчимтэй тархаж байгаа энэ цагт онцгой дэглэмийг цуцлах биш цааш нь үргэлжлүүлэн сунгах хэрэгтэйг онцоллоо. Манай улс шиг хүн ам цөөтэй орны тухайд вакцин гарч бүрэн эдгээх нөхцөл үүсэх хүртэл сэрэмжээ алдаж болохгүй гэлээ.