Засгийн газар

Сонгуулийн тухай хуулиар өнөөдрийн 00 цаг гэхэд намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусах ёстой. Монгол Ардын Намын бага хурал өглөө 10:00 цагт зарлагдаж Тусгаар тогтнолын ордонд горилогчид цуглалаа. Энэ удаагийн сонгуульд нэр цэвэр, ёс зүйтэй, мэдлэгтэй эрхмүүдийг илгээнэ гэдгээ Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх мэдэгдээд байна. Бага хурал өнөөдөр хуралдаж дуусна. Харин нэр дэвшигчдээ маргааш өдрийн 11 цагт олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН-ыг төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорно. Ууган намын төв байр болох тусгаар тогтнолын ордонд бага хурлын 300 гаруй гишүүн долоон танхимд хуваагдан  хуралд оролцож байгаа юм.

МАН-ын Бага хурлын 6-р хуралдааны ирц 84.6 хувьтай эхэлж намын дарга У.Хүрэлсүх хурлыг нээн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааныг даргаллаа.  Улмаар хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм. Тус намаас энэ удаагийн сонгуульд 16 эмэгтэй нэр дэвшигчийн өрсөлдүүлнэ хэмээн квот тогтоогоод  байгаа.

Ж.ЭНХБАЯР: МАНАЙ НАМААС НЭР ДЭВШИГЧДИЙН 50 ХУВЬ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГАА

Парламентын найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдэгдсэн. Тэрээр 12 жил парламентад суухдаа Зэвсэгт хүчний салбарыг шинэчлэх зорилтоо 100 хувь биелүүлсэн гэж үзэн энэ удаад дэвшихгүй гэж шийдвэрлэжээ. Харин намаа ялуулахын тулд энэ удаагийн сонгуульд ажиллана гэлээ.

МАН УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭ МАРГААШ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАНА