Маргааш өдөр Өвөрхангай, Дундговь, Архангай, Булган, Төв аймгуудад цасан шуурга шуурна

Цаг агаар

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр  Өвөрхангай, Дундговь аймгийн хойд, Архангай, Булганы өмнөд, Төв аймгийн нутгийн баруун болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээтэй цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 02 сарын 26-ны 20 цагаас 02 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи  шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд нутгийн зүүн хагаст, 3-р сарын 1-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-р сарын 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.