Засгийн газар

НДШ төлөлтөөс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх чиглэлд холбогдох сайд нараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан журмыг гаргалаа. Журмаар аж ахуй нэгж байгууллага, иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөхдөө орлого өссөн буурсан эсэхээр цензур тогтоохгүй байхаар болжээ. Мөн ажлын байраа хадгалж байгаа ААН-ийг тодорхойлохдоо хөдөлмөрийн гэрээгээр иргэнийг ажиллуулж байгаа бол тухайн байгууллага ажлын байраа хадгалсан гэж үзэх юм байна.

Нийгмий даатгалын шимтгэл чөлөөлөлтөд хувийн хэвшлийн аж ахуй нэгж болон даатгуулагчид, гадны хөрөнгө оруулалттай ААН түүний даатгуулагчид, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд тэдний ажиллагсад, төрийн бус байгууллага түүнд ажиллаж байгаа даатгуулагчид хамрагдана. ААН байгууллагууд хөдөлмөрийн гэрээгээр иргэн ажиллуулж байгаа бол тухайн байгууллага ажлын байраа хадгалсан гэж үзэхийг салбарын сайд хэллээ. Харин сайн дурын даатгуулагчдын сарын төлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 56,700 төгрөгийн чөлөөлөлтөд хамрагдах юм байна.

Үүнээс гадна аж ахуй нэгж байгууллагуудын 4-р сараас 9-р сарын хооронд урьдчилан төлсөн шимтгэлийг буцаан олгох зохицуулалт хийхээр болжээ. Улсын хэмжээнд нийт 1 сая 100 мянган ажиллагсад байгаагийн 75 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Дээрх иргэд НДШ чөлөөлөлтөд бүрэн хамрагдана гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ