ОХУ, АНУ-ын Төрийн тэргүүн нар утсаар хэлэлцэнэ

Улс төр

ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нар Орос-Украины хямралыг тойрсон асуудлыг утсаар хэлэлцэхээр тохиролцжээ. Владимир Путин болон Жо Байден нар Америкийн талаас тавьсан хүсэлтийн дагуу 2-р сарын 12-ны бямба гарагт утсаар хэлэлцэхээр тогтсон байна. 

Энэ талаар Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгджээ. Тэрээр “Америкийн талаас тавьсан хүсэлтийн дагуу Орос, Америкийн төрийн тэргүүнүүд утасны яриа хэлэлцээ хийхээр болсон гэж мэдээлжээ. Түүнчлэн Путин Байден нар утсаар хэлэлцэх гэж байгаа талаар Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан мөн баасан гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Хамгийн сүүлд Путин, Байден нар өнгөрсөн оны сүүлээр утсаар хэлэлцэж, 12-р сарын 7-нд цахим уулзалт хийж байсан юм.