Тонга Улсад болсон галт уулын дэлбэрэлт Перуд нефтийн бохирдол үүсэхэд нөлөөлжээ

Үйл явдал

Номхон далайн уснаа байрлах Тонга улсад усан дорх галт уул сэрж оргилсноос шалтгаалан Перуд их хэмжээний нефть алдагдсан байна.

Перугийн Вентанилья хотын иргэд эрэг дагуух бүсэд алдагдсан нефтийн толбыг хамж, цэвэрлэхэд аврагчдад тусалж байгаа юм.

Тонгад усан дорх галт уул сэрж оргилсноос өргөн зурвас газарт доргилт чичиргээ нь мэдрэгдэн, Номхон далайн арал улс бараг бүхэлдээ галт уулын үнс нурманд дарагдсан юм. Тэгвэл байгалийн гамшигт үзэгдэлд Перугийн Вентанилья хотын эрэг орчмоор явж өнгөрсөн Италийн туг далбаан дорх “Mare Doricum” нефть зөөвөрлөгч танкер өртжээ. Испанийн нефть боловсруулах Repsol компанийн нефть зөөвөрлөгч танкер байгалийн гамшигт үзэгдэлд өртсөнөөс их хэмжээний нефть алдагджээ. Галт уул сэрж оргилсноос далайн уснаа хүчтэй давалгаа үүсч, энэхүү давалгаанд нефть ачиж явсан танкер өртөн, далайн уснаа их хэмжээний нефть алдагдсан байна.