Засгийн газар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж, мэдэгдэл хийлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор аж ахуй нэгж, иргэдэд 5 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэж байна.

Үүнд:

- 2020.04.01-10.01 хүртэл ААН, компаниудыг НДШ-с бүрэн чөлөөллөө. Сар бүр төлдөг 26 хувийн татварыг 6 сарын хугацаанд тэглэж байна

- 2020.04.01-10.01 хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй

- 2020.04.01-10.01 хүртэл 6 сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй

- 2020.04.01-10.01 хүртэл 6 сарын хугацаанд орлого нь буурч, үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байр хадгалж буй ААН, хувийн хэвшлийн ажилтан бүрт 3 сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

- Малчдын ноолуур худалдан авахад зориулж 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар хариуцна.

- Сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 30 мянган төгрөг болголоо.

- 2020.04.15-ны өдрөөс эхлэн шатахууны үнийг литр тутамд нь 300-400 төгрөгөөр хямдруулна.