Кени Уэст Владимир Путинтай уулзаж ОХУ-ыг хоёр дахь эх орноо болгох хүсэлтэй

Үйл явдал

АНУ-ын алдарт реппер Кени Уэст өнгөрсөн 11-р сард “Drink Champs” подкастад ярилцлага өгөх үедээ өөрийгөө “залуу Путин” хэмээн тодотгосон юм. Цаашлаад энэ оны хавар эсвэл зунаас ОХУ-ыг зорьж, Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах гэж байгаа гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархаад байна.

Кени Уэстийн зөвлөх Амир Судан Биллборд-д мэдэгдсэнээр Кени ОХУ-ыг хоёр дахь эх орноо болгож, ихэнхи цагаа тэнд өнгөрүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Мөн мэдэгдэлд дурдсанаар, Кени Уэст Оросын Трамп хочит үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Арас Агаларовтой сүүлийн үед хэд хэдэн гэрээ байгуулан, ойр ажиллаж байгаа юм. Мөн реппер Кени АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Доналд Трамптай ч сайн харилцаатай байсанг эх сурвалжид дурдсан байна.