Илон Маск Лас Вегаст газар доогуурх хонгил барьжээ

Технологи-360

Америкийн Лас Вегас хотноо электроникийн үзэсгэлэн болж байна. Энэхүү үзэсгэлэнд зориулж тэрбумтан Илон Маск Лас Вегас хотноо газар доогуурх хонгил барьж байгуулжээ. 

Лас Вегас хотод болж байгаа электроникийн үзэсгэлэнгийн гол уриа нь байгаль экологид ээлтэй байх зорилго байжээ. Хэдийгээр цар тахлын дэгдэлтээс шалтгаалан ихэнх компаниуд Лас Вегасын үзэсгэлэнд оролцоогүй ч уралдааны машин, супербайкаас авхуулаад барилгын техник зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна. Үзэсгэлэнд тавигдсан машин, мотоциклууд бүгд цахилгаан хөдөлгүүртэй, цоо шинэ техник технологи ашиглан бүтээгджээ. Тухайлбал цагт 320 хүртэл км хурдлах чадвартай, 230 км-ийн урт зам туулах цахилгаан хөдөлгүүртэй, хүчирхэг мотоциклыг танилцуулжээ. Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Тесла компани Лас Вегасын үзэсгэлэнд хамгийн сүүлийн үеийн техникээ дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд зориулж Илон Маск цахилгаан хөдөлгүүртэй машин, мотоцикл зорчих боломжтой газар доогуурх хонгил бүтээсэн нь хүмүүст ихэд таалагджээ.