ДЭМБ: Омикрон хувилбарын халдварын дэгдэлт өндөр байна

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ, дэлхийн улс орнуудад цар тахлын омикрон хувилбарын дэгдэлт өндөр байгаа талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн 24 цагт дэлхийн улс орнуудад коронавирусний нийт 2 сая 600 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус дэлхийн улс орнууд дахь цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, улс орнуудыг дор бүрнээ эрүүл ахуйн дүрэм журмаа чангатган коронавирусний дэгдэлтийг дахин эрчтэй дэгдэхээс болгоомжлохыг хүсчээ. Сүүлийн 24 цагт дэлхий даяар коронавирусний 2 сая 600 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнөөдрийг хүртэлх хоногт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. ДЭМБ-д ирсэн нэгдсэн дүн мэдээллээр2022 оны 1-р сарын 6-ны өдрийн байдлаардэлхий даяар нийт 296 сая 496 мянга 809 тохиолдол бүртгэгдэж, 5 сая 462,631 хүн цар тахлын халдвараар нас бараад байна.Тэгвэл хоногт илэрсэн халдварын тоо сүүлийн 24 цагт 2 сая 618 мянгад хүрч, 8,168 хүн нас баржээ. Ингэхдээ АНУ-д, араас нь Энэтхэг, Бразилд хамгийн олон халдварын тохиолдол илэрчээ.