Засгийн газар

Манай улсаас урд хөрш рүү уул уурхайн бүтээгдэхүүн болоод мах их хэмжээгээр экспортод гаргадаг. Эдийн засгийн гол хөшүүрэг болсон мах, махан бүтээгдэхүүний экспорт коронавирусийн тархалттай холбоотой түр саатаад байна. Онцгой дэглэм тогтоосон энэ хугацаанд урд хөрш рүү мах экспортлохгүй.  Харин хөл хорио тавигдсаны дараа нэн даруй экспортыг эхлүүлж,  зөвшөөрөлгүй мах бэлтгэсэн аж ахуй нэгжүүд дотооддоо борлуулахаас өөр аргагүйг салбарын сайд хэллээ.  

Шинэ коронавирусийн тархалт дэлхий нийтэд эрчимтэй тархаж байгаатай холбоотой манай улс вирусийн халдвараас сэргийлж урд хөрштэй хиллэх хилээ хаагаад байгаа. Үүнтэй холбоотой уул уурхайн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүний экспорт зогссон. Энэ сарын 15-наас уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг өндөр хяналттай эхүүлэх ажлыг хийж байгаа бол махны экспорт хөл хорио тавигдсаны дараа эхлэнэ гэдгийг салбарын сайд хэлж байна.

2020 он гарснаас хойш нэг ч кг мах  экспортлоогүй байгаа тул шаардлага хангасан аж ахуй нэгжүүдийг онцгой дэглэм дуусахаар махаа экспортлох боломжоор бүрэн хангана гэдгийг ийнхүү хэллээ. Харин мах экспортод гаргах  шаардлага хангаагүй 60 гаруй аж ахуй нэгж мах нөөцөлсөн байгаа юм. Дээрх аж ахуй нэгжүүд дотооддоо борлуулахаас өөр аргагаүйг онцоллоо.

МАХНЫ ЭКСПОРТЫГ ОНЦГОЙ ДЭГЛЭМ ДУУСАХААР ЭХЛҮҮЛНЭ

Өнгөрсөн жил үүссэн махны хомсдол энэ жил үүсэхгүй гэдгийг салбарын сайд хэллээ. Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд зуун тонноос доошгүй хэмжээний махыг тогтвортой нийлүүлэх бүрэн боломжтой гэлээ. Тиймээс улс даяар онцгой дэглэмд шилжиж хөл хорио тогтоогоод байгаа энэ үед махны үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх зэрэгт санаа зовох шаардлагагүй гэсэн юм.