Засгийн газар

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал нь иргэд олноор цуглахгүй байх гэдгийг албаны хүмүүс сануулсаар байгаа. Тиймдээ ч сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Иргэдийн тухайд дээрх шийдвэрийг сайн биелүүлж хөдөлгөөн эрс багассан гэдгийг албаны хүн онцоллоо. Өвчин гарсан орнуудад тархалт маш хурдацтай байгаа тул цаашид ч бид тайвширч болохгүй гэдгийг онцгой комиссын дарга санууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баяр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байхад дүүргийн засаг дарга нар анхаарч ажиллах юм байна.  Вирусийн халдварыг оруулахгүй байхад онцгой анхаарч байгаагаа хэллээ. 

Ө. ЭНХТҮВШИН: ЦААШИД ХӨЛ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Коронавирусийн халдвар БНСУ-аас гадна Итали, Иранд ихээр тархаж байгаа. Тиймээс Япон, Солонгос, Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын -Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтоор л авч байгааг хэллээ.