Засгийн газар

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч нартай уулзлаа. Олон улсын байгууллагынхан Монгол улсын иргэдийг төр засгийн шийдвэрээ сайтар даган мөрдөж байгааг сайшаасан байна. Манай улс Эрсдэл өндөртэй байгаа ийм цаг үед НҮБ-аас 500 мянган амны хаалт нийлүүлэх тусламж хүссэнийг хүлээн авлаа. Мөн НҮБ-ын системийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгджээ.  

НҮБ-ын Монгол суугаа суурин төлөөлөгч, Мишра Тапан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нар шадар сайдтай уулзах үеэрээ Монголчуудын төр засгийнхаа гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, коронавирисын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд идвэхитэй байгааг сайшаагаад манай улсад НҮБ-ын систем байгууллагууд болон дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

Уулзалтын үеэр Улсын онцгой комиссын даргын хувиар шадар сайдын хувьд НҮБ-аас 500 мянган ширхэг амны хаалт буюу маскны туслалцаа үзүүлэхийг хүсчээ. Энэ хүсэлтийг НҮБ-ын суурин төлөөлөгч бүрэн дүүрэн хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.