Засгийн газар

Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Хуралдаанаар хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байна. Ингэхдээ нүүрс, газрын тос экспортлох асуудлыг ирэх 3 сарын 15-наас үргэлжлүүлэхээр болжээ.  Мөн аж ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийн алданги авахгүй байхаар шийдэж, түрээсийн төлбөрөө буулгасан ААН-үүдийг татвараас чөлөөлөх зэргээр дэмжихээр боллоо.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой дэглэм тогтоосон энэ үед эдийн засгийг дэмжих тогтоолыг баталлаа. Тухайлбал, Монгол улсад орлого оруулж байгаа, нүүрс, газрын тосны экспорт тээвэрлэлтийг эхлүүлэх, мөн  өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед хугацаанд түрээсийн орлогын татварыг нэг удаа чөлөөлөх. Энэ нь зөвхөн түрээсийн орлогоо бууруулсан аж ахуй нэгжид хамаарна гэдгийг онцоллоо.  Энэ бүгдийг УИХ-аар хэлэлцэж батлуулна гэж Сангийн сайд мэдэгдэв.

Мөн иргэд олон нийт бизнес эрхэлэгч, иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөл онцгой дэглэм тогтоосон энэ үед банкуудын зээлийг хүүг түр зогсоохыг шаардсаар байгаа. Энэ үйл ажиллагаанд Төв банк оролцох боломжгүйг онцоллоо. Харин Төв банкны зүгээс 3 сарын эхээр мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж энэ үеэр мөнгөний бодлогын хүүгээ бууруулна. Ингэснээр зээлийн хүү буурна. Ингэхлээр иргэд, бизнес эрхлэгчдэд очих дарамт буурна.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрхи тогтоолуудыг УИХ-д өргөн барьж  батлуулах юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ