ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар утсаар хэлэлцжээ

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар утсаар хэлэлцжээ.

Кремлийн ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр Орос, Энэтхэгийн төр засгийн тэргүүнүүд утасны яриа хэлэлцээрийнхээ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, сайн хөршийн найрамдалт харилцаагаа бэхжүүлэх асуудлаар хөндөн хэлэлцжээ. 

Путин, Моди нар түүнчлэн утасны ярианы үеэр ОХУ-ын ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийсэн сүүлийн айлчлалын үр дүнгийн талаар хэлэлцэн, санал бодлоо солилцжээ.

Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган бэхжүүлж, ойрын түнш улс орнуудын хувиар харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Путин, Моди нар олон улсын анхаарал татсан асуудлууд, аюулгүй тогтвортой байдлын талаар санал солилцон хэлэлцжээ. Талууд түүнчлэн цаашид стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын тавцан дахь байр сууриа нэгтгэн, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах тал дээр хамтарч ажиллахаар тогтсон байна.