Сингапур улсад зохион байгуулагдаж буй "Global Esports Games 2021" тэмцээний "DOTA 2" төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд болжээ.
DOTA 2 – Эмэгтэй
- AKENO
 - Lulu
 - July
 - Aruma
 - KASUI
 
“Team Mongolia” багийн хувьд хагас шигшээд Их Британийн шигшээ багт ялагдал хүлээн хүрэл медалийн төлөөх тоглолт хийхээр болсон. Улмаар хүрэл медалийн тоглолтод Парагвайн шигшээ багийг 2-0 харьцаатай буулган авч ялалтыг байгууллаа.
DOTA 2 – Эрэгтэй "Lilgun" баг
- 423
 - Sanctity-
 - ELEVEN
 - Hishgee
 - Ace
 
“Lilgun” баг хагас шигшээд Бразилын шигшээд ялагдал хүлээн улмаар хүрэл медалийн төлөө Их Британийн шигшээг ялжээ.
![]()
