Парис хотын такси үйлчилгээнд Тесла-гийн машинуудыг ашиглахаас татгалзаж байна

Технологи-360

Францын нийслэл Парис хотын такси үйлчилгээнд Тесла-гийн машинуудыг ашиглахаас татгалзаж байна.

Америкийн цахилгаан автомашины томоохон авто замын ослын дараагаар Парисын таксины жолооч нар Теслагийн машинаас татгалзах болжээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Парис хотноо Тесла машин хөлөглөдөг таксины жолооч явган зорчигчид болон дугуйтай хүнийг дайрч томоохон осол гаргасан юм. Ослын улмаас 20-иод хүн гэмтэл бэртэл авч, нэг хүн нас баржээ. Ослын шалтгааныг Тесла машины техникийн гэмтлээс болсон гэж тогтоожээ. Таксины жолооч явган зорчигчдыг хараад хурдаа сааруулахыг хүссэн ч эсрэгээр машин хурдаа нэмсэн байна. Америкт мөн Тесла нэрийн цахилгаан машин хурдаа сааруулах биш харин нэмсэн үүний адил 200-аад тохиолдол бүртгэгджээ.