Зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэг ажиллаж эхэллээ

Нийгэм

Нийслэл хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан байна. 

 

Дархлаа сэргээх нэмэлт тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг вакцинжуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Иймд өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллаж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж байна.