Засгийн газар

Оюутолгой компанид Монголын талын эрх ашгийг хангаж ажиллах үүрэг бүхий ТУЗ-ийн гурван гишүүн байдаг. Тодруулбал, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Багабанди 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бол, Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Ц.Түмэнцогт, Монголбанкинд 30 гаруй жил ажилласан Д. Энхжаргал нар байгаа юм. Гэвч ТУЗ-ийн гишүүд хангалтгүй ажиллаж байгааг Засгийн газрын сайд нар онцолж байгаа юм. Тиймээс ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлага, шалгуурыг нэмэх тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Одоо байгаа ТУЗ-ийн гишүүд шалгуурт тэнцэхгүй бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж байгаа юм.

ФЭЙСБҮҮК ШУУД