Засгийн газар

Шинэ төрлийн Коронавирус дэгдсэнтэй холбоотой Засгийн газар хөдөлгөөний хязгаарлалт тогтоож 2019-2020 оны хичээлийн жил 20 өдрөөр тасарч байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотой 2-р сарын 3-ны өдрөөс сурагчдын хичээлийг өргөн нэвтрүүлгийн 18 сувгаар дамжуулан теле хэлбэрээр хүргэхээр боллоо. Хичээл завсардсантай холбоотой сурагчдын зуны амралт хойшлохгүй бөгөөд 3 р сарын 2-ноос хойш таван өдөр Бямба гарагт нөхөж хичээллэхээр тооцжээ. Мөн багш нарын цалинг олгох боловч илүү цагийн хөлс бодохгүй гэдгийг салбарын сайд онцоллоо.

Ерөнхий боловсролын сурагчдад нийт 402 удаагийн 6357 минут 40 хичээл теле хэлбэрээр хүрнэ. Хичээлийг нийт  170 багш  заахаар бэлтгэлээ хангаж өргөн нэвтрүүлгийн 18 суваг дамжуулах юм. Өөрөөр бол нэг телевизээр нэг л ангийн хичээл цогц хэлбэрээр орно. Тодруулбал, ерөнхий боловсролын зургадугаар ангийн хичээл зөвхөн ТВ5 телевизээр гарах бол 1-р ангийн хичээл 25 р суваг, 2-р ангийн хичээл С1 телевизээр, 3-р ангийн хичээл Эх орон телевиз харин 4-р ангийн хичээл UBS телевизээр, 5-р ангийн хичээлийг ETV, 7-р ангийн хичээл Боловсрол суваг телевизээр, 8-р ангийн хичээлийг ТВ8, 9-р ангийн хичээлийг ТВ9, 10-р ангийн хичээл SBN, МҮОНРТ, 11-р ангийн хичээл eagle, 12-р ангийн хичээл Монгол телевизээр тус тус хүрэх юм. Харин цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрийг  NTV телевиз дамжуулна.

ЗУРГАДУГААР АНГИЙН ХИЧЭЭЛ “TV5 ТЕЛЕВИЗ”-ЭЭР 11:20 ЦАГААС, ДАВТАЛТ 15:20 ЦАГААС  ГАРНА

Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заах юм байна. Харин сурагчдын хичээл завсардсан гээд зуны амралт хойшлохгүй. Гэхдээ 3 р улирлын амралтыг 7 хоногоор бууруулж 3-р сарын 2-ноос хичээл сургууль орж эхлэхээр Бямба гараг бүр таван удаа нөхөж хичээллэх юм байна. Онцгой нөхцөлд хөл хорио тогтоож байгаагаас биш багш сурагчдын амралт биш гэдгийг салбарын сайд санууллаа.

Ё. БААТАРБИЛЭГ: ХИЧЭЭЛ ЗАВСАРДСАН ГЭЭД ЗУНЫ АМРАЛТ ХОЙШЛОХГҮЙ

Багш нарын тухайд цалин бодогдох хэдий ч илүү цагийн хөлс бодохгүйг хэлж байна. Ерөнхий боловсролын сурагчдын теле хичээлийг теле хэлбэрээр явуулах бол их дээд сургуулийн оюутнуудад дотоод цахим сүлжээгээр дамжуулан хичээл орох юм байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД