Засгийн газар

Ирэх сараас тэтгэврийн хэмжээ нэмэгдэхээр болж байна. 500 мянган төгрөгөөс дээш авдаг ахмадуудын тэтгэвэр 25 мянган төгрөг бол доош авдаг ахмадуудын тэтгэвэр 30 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Ахмадуудад дэмжлэг үзүүлэх, тэтгэврийн дунджийг нэмэгдүүлэх алхам хийж байгааг засгийн газраас тайлбарлаж байна. Ингэснээр 420 гаруй мянган ахмадын тэтгэвэр нэмэгдэх юм.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан 8.8 хувиар нэмэх  шийдвэр  гаргалаа. Ингэснээр энэ оноос эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350,0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300,0 мянга, дундаж тэтгэврийн хэмжээ 409,0 мянга болж байна. Өөрөөр бол  засгийн газар 2016 оноос хойш тэтгэвэр тэтгэмжийг 30-40 хувиар нэмэгдүүлээд байгаа юм.

Үүнээс гадна тэтгэврийн зээл тэглэх ажлыг шуурхайлж байгааг салбарын сайд онцоллоо. Сар шинийн баяраас өмнө тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд холбогдох байгууллагуудад хэд хэдэн чиглэл өгчээ. Мөн энэ оны нэгдүгээр сард банкууд зээл олгохдоо иргэдийн тэтгэврээс зээлийн хүүг суутгасан байна. Үүнийг ирэх сарын нэгэнд нэмэгдэлтэй нь хамт олгохоор болжээ.

ЗАСГИЙН ГАЗАР ДУНДАЖ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 409,0 МЯНГА БОЛГОН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр нэмэхээс гадна асаргааны тэтгэмжийг 188 мянга болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн ирэх сарын нэгнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхийн тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж 123 100 төгрөг боллоо. 

ФЭЙСБҮҮК ШУУД