Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж  байгаа албан ёсны айлчлал өргөтгөсөн хэлэлцээрээр үргэлжиллээ. Хэлэлцээрийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Мөн анхаарал татаж байсан гол асуудал ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих асуудал байлаа. Энэ асуудал дээр хоёр улсын талаас судалгааны ажлыг эхлүүлэх болсон тухай Монгол улсын Засгийн газрын тэргүүн мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм.

ОХУ болон Монгол улс хооронд тогтоосон найрамдалт харилцаа тэртээ 1921 оноос эхлэлтэй. Дайны он жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг өнөөг хүртэл мартаагүйг ОХУ-ын засгийн газрын тэргүүн уулзалтынхаа үеэр цохон тэмдэглэлээ. Мөн хоёр орны харилцаа худалдаа эдийн засгийн түнш бүхий Монгол улстай хийх цаашдын гэрээ хэлцэл, хамтран ажиллах чиглэл ч их байхыг талууд онцолж байлаа.

ОХУ-ЫН ТАЛААС ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛНЭ

Айлчлалын хүрээнд талууд 12 чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний дотор ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн газрын тосны бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуй, нийгэм, боловсролын зэрэг олон салбар чиглэлд хамтран ажиллахаар гэрээг үзэглэлээ. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Д. А. Медведев хэлсэн үгэндээ, хоёр улс найрсаг худалдааны түншүүд. Тухайлбал 2017, 2018 онуудад хоёр улсын худалдаа нэмэгдэж байсан байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар 13 хувийн өсөлттэй гарсан байна. Цаашид ОХУ-аас эрчим хүчний шинэ технологийг манай улсад нэвтрүүлэх, дулааны цахилгаан станцыг шинэчлэх ажилд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ. Мөн төмөр замын чиглэлд хамтын ажиллагаа ч улам өргөжүүлж Монголчуудын өөрсдөө бүтээн байгуулан барьж байгаа төмөр замын бүтээн байгуулалт дээр орос нар мэргэжлийн зөвөлгөө өгч ажиллахаар боллоо.

ОРОСУУД ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДЭЭР МЭРГЭЖЛИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУСЛАЛЦАА ӨГЧ АЖИЛЛАНА

Мөн ОХУ-ын талаас манай улс мал аж ахуй, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлж ажиллана. Тухайлбал, Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, нийлүүлэх Монгол малыг эрүүлжүүлэх зэрэг олон зүйл дээр ОХУ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах

 

 Photo credit: Дмитрий Медведев