ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.08.31/ Наран ургах, шингэх 06:09-19:36

Зурхай

2021.08.31, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24. НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.08.31, Мягмар гараг

Наран ургах шингэх: 06.09-19.36

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.