Беларусийн тамирчин Кристина Тимановская хэвлэлийн бага хурал хийлгэжээ

Үйл явдал

Токиогийн Олимпийн наадамд оролцохоор Япон улсыг зориод улмаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын багийнхантайгаа маргалдан эх орондоо буцалгүй Польш орныг зорьсон Беларусийн тамирчин Кристина Тимановская Варшав хотноо очсоныхоо дараа хэвлэлийн бага хурал хийлгүүлжээ.

Токио хотоос Австрийн Вена хотоор дамжин Польшид ирсэн тамирчин бүсгүй яагаад эх орондоо буцахаас татгалзаж, гадны оронд ирсэн шалтаг шалтгаанаа хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Хөнгөн атлетикийн гүйлтийн тамирчин эх орондоо буцах нь түүний аюулгүй байдалд аюултай, мөн тэрээр спортод дахин амжилт гаргаж чадахгүй хавчлага дарамтад орно гэж үзсэн учраас гадны орныг зорьсноо хэлжээ. Тэрээр цаашид спортод үлдэж, амжилт гаргахыг хүсч байгаа учраас дарамт хавчлагаас зугтсан гэсэн байна.