АФГАНИСТАНД ТАЛИБУУД КАНДАГАР ХОТЫН НИСЭХ БУУДЛЫГ БУЛААН ЭЗЛЭХИЙГ ЗАВДЛАА

Улс төр

Афганистанд дотоодын нөхцөл байдал тогтворгүй, олон улсын анхаарлын төвд хэвээр байна. Талибаны зэвсэгт бүлэглэл ням гарагт шилжих шөнө өргөн хүрээний дайралт хийж, байрлалаа ахиулан, Герат, Лашкаргах, Кандагар зэрэг хотуудыг булаан эзлэхийг завджээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Талибаны зэвсэгт дайчид Кандагар хотын нисэх буудал руу 3 удаа харваж, улмаар хоёр пуужин нисэх буудлын нислэгийн зурвас талбайд гэмтээжээ.

Талибанчуудын дайралтын улмаас Афганистаны томоохон хотуудын нэг болох Кандагар хотын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Өнөөдөр Талибаны бүлэглэл улсынхаа ХАА-н дүүргүүдийн бараг 85%-ийг хяналтандаа оруулж, цаашлаад Кандагар, Герат, Лашкаргах зэрэг томоохон хотуудыг булаан эзлэхийг завдаж байна. Түүнчлэн талибаны зэвсэгт дайчид засгийн газрын хүчнээс газар нутгийн хяналтыг булаан эзлэхээр завдаж байгаагийн улмаас Афганистаны өмнөд болон баруун нутгаар мөргөлдөөн тулаан газар аваад байгаа юм.